Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын сонгуулийн тухай хууль“-ийн онцлох заалтууд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлав. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр баталлаа.  Хуульд тусгагдсан онцлох заалтууд:

 
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй. 
  • Сонгогчдын нэрсийг жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна. 
  • Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон. 
  • Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.  
  • Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
  • Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон. 
  • Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно. 
  • Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй. 
  • Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн. 
  • Саналын хуудас нэг ширхэг байна. 
  • Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно. 
  • Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно. 
  • Гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.