Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар А.Камелиятыг БАТЛАМЖИЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Баян-Өлгий аймгийн ИТХ өнгөрсөн сарын 17-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргад А.Камелиятыг нэр дэвшүүлсэн. Тэгвэл аймгийн ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт батламжилсан байна.

А.Камелият нь 1963 онд төрсөн, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Аймгийн Прокурорын газарт нягтлан бодогч, нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компанид нягтлан бодогч, аймгийн ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч, Аж ахуйн тасгийн дарга, 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд аймгийн Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийн Татварын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 2008-2016 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдож байсан аж.

Сануулахад, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар 2020 оноос ажиллаж байсан Д.Бауыржан өнгөрсөн оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Улмаар аймгийн ИТХ-ын 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит бус XII хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арманыг Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж буцаасан байдаг.

Шүүх “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан“ С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа
Шүүх “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан“ С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.