Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан“ С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Гэрээсээ 10 тэрбум төгрөгөө хураалгасан С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр  шийтгэгдэж байжээУБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэв.

Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна
Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд