Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дахин төлөвлөлтийн газарт жишиг үнэ тогтоох саналыг барилгын компаниуд гаргав

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 5 секунд

Улаанбаатар хотод байгаа, одоо баригдаж буй барилгуудын чанар, аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлаар Нийслэлийн удирдлагууд барилгын компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Барилгын компаниудын хөндөж буй асуудал нь Улаанбаатар газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд тооцогдох болсон тул барилга, бүтээн байгуулалтын чанарын хяналтыг сайжруулахад бүх шатанд анхаарч ажиллахыг хүсэхийг зэрэгцээ барилгын материалын чанарт анхаарах хэрэгтэй байгааг мэдээллээ.
Түүнчлэн барилгыг хүлээн авч байгаа Улсын комисс ч үүнд онцгой анхаарал хандуулах ёстой бөгөөд бичиг цаасны бүрдүүлэлтээс гадна ямар бетон, арматур, цонх ашигласан бэ, энэ нь стандартад нийцэж байна уу, үгүй юү гэдгийг шалгах нь чухал хэмээв.

Барилгын чанар, аюулгүй байдлын хувьд мөн норм дүрмийг шинэчлэх, илүү тодорхой, нээлттэй болгох хэрэгтэйг хөндсөн. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа норм дүрэм, шаардлагуудыг мөрдөх хэрэгтэй байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд онцолж байв.

Тухайлбал, зураг төсөл, барилга угсралт, хотхон төлөвлөлт дээр норм дүрмийг хангаагүйгээс барилгын зөвшөөрөл олгох, эсвэл ашиглалтад хүлээн авах боломжгүй байх тохиолдол олон байна.

Нөгөө талаас, барилгын компаниудад тулгамдаж буй нэг асуудал нь газрын зөвшөөрөл, газар чөлөөлөлт болоод буй. Энэ талаар “Очирням проперти Девелопмент” ХХК-ийн захирал Б.Сансар “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй 30 орчим компани байна. Бидний хувьд газрын үнэлгээтэй холбоотой асуудал үүсдэг.

Тухайлбал, иргэд газар чөлөөлөхдөө хэт өндөр үнэ хэлдэг. Тэгэхээр энэ зардлыг шингээж барилгаа өндөрлөх шаардлага гарна. Тиймээс газрын жишиг үнэлгээ тогтоох боломжтой, эсэхийг судалж үзэхийг хүсэж байна” хэмээсэн юм.

Д.Сумъяабазар: Барилгажилтыг хот төлөвлөлттэй уялдуулах хэрэгтэй
Д.Сумъяабазар: Барилгажилтыг хот төлөвлөлттэй уялдуулах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.