Өчигдөр болсон Маамын Лхагва арслангийн нэрэмжит хүчит бөхийн барилдаанд Аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүлсэн. Аваргыг давж түрүүлсэн тухай сэтгэгдлийг нь асуухад "Намраас хойш бэлтгэлээ маш сайн хийж байсан. Улс, аймгийн 128 бөхийн барилдаанд түрүүлж хараахан амжаагүй байсан юм. Өнөөдрийн барилдаанд аз одтой байж түрүүлсэндээ баяртай байна. Наадам дөхөж байна. Наадмын барилдаанд өөртөө итгэх итгэл илүү нэмэгдлээ. Тунаж барилдаад давсандаа баяртай байна. Хүчтэй сайхан аваргатай хүчийг үзээд дийлэхгүй шүү дээ, их хүчтэй хүн. Тийм болохоор хариу мэх бэлдэхээс өөр арга байгаагүй. О.Хангай аваргыг хүлээж барилдана гэсэн л бодолтой байсан. Тэвчээртэй байж, хүлээж, мэхийг нь хийлгэх тактикаар барилдсан.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!