Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ахмадуудын дунд "Банкууд тэтгэврийн зээл олгохгүй байна" гэх шүүмжлэл гарч эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард өр орлогын харьцааг нэмэгдүүлэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан байдаг.

Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал "Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралаа авч явахад ХҮРЭЛЦЭХГҮЙ байгаа учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохицуулалт хийх хүсэлт ирсэн" гэв.

Ульхан боомт чиглэлийн 50 км авто замын далангийн ажил дуусаагүй байна
Ульхан боомт чиглэлийн 50 км авто замын далангийн ажил дуусаагүй байна
 
Х.Нямбаатар: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу намаас чөлөөлөх асуудал бий
Х.Нямбаатар: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу намаас чөлөөлөх асуудал бий
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.