УИХ-ын чуулганы танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засжээ
Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв.
Тусгай индэр чуулганы танхимд засагдаагүй үед тэрбээр босоо индрийн өмнө гарч үгээ хэлдэг байсан бол одоо албан ёсоор, индрийн араас үгээ хэлэх боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн ажиллаж буй учир энэ индэр зөвхөн өөрт нь бус тэр бүх хүмүүст зориулагдаж байгаа гэдгийг онцлов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!