Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: “Ухаа худаг“, “Төгрөг нуур“, бусад бүх ордыг УИХ руу оруулж ярилцах ёстой гэсэн байр суурь хэвээрээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын зүгээс Ухаа худаг, Төгрөг нуур зэрэг ордуудтай холбоотой асуудлыг хөндөж буй. Гэвч Ухаа худаг ордтой холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр хүргүүлсэн боловч хүлээж аваагүй байгаа талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдрийн чуулганы үеэр Ерөнхий сайдаас Ухаа худаг ордын асуудлыг хянан шалгах, тогтоолын төслийг нь өргөн барих хэвээрээ юу хэмээн тодруулав. Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий сайд, ЗГ-ын хувьд "Ухаа худаг", "Төгрөг нуур", бусад бүх ордыг УИХ руу оруулж ярилцах ёстой гэсэн байр суурь хэвээрээ" хэмээн хариуллаа.

Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.