Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Дашпагма: Улаанбурхан өвчин голомтлон бүртгэгдсэн 18 сургууль байна. Тохиолдлын ихэнх нь Баянгол дүүрэгт бүртгэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-2025 оны хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 24-ний хооронд улаанбурхан өвчний 800 тохиолдол батлагдлаа. 800 тохиолдлын ойрын хавьтал болох 11039 хүнийг тодорхойлж, тандалт судалгааг холбогдох байгууллагууд хийж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудын 72 цагийн дотор дархлаажуулалтад 3727 хүнийг хамруулсан. Бүртгэгдсэн иргэдээс 570 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өвчлөл Улаанбаатар хот болон Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Төв, Архангай аймагт бүртгэгдлээ.

77 хувь хувийг PCR шинжилгээгээр баталсан. 800 тохиолдлоос тав нь гадны орноос зөөвөрлөгдөн орж ирсэн. Газар зүйн байршлаар авч үзвэл Баянхонгор, Өмнөговьд 177, Дундговьд 90, Хэнтийд 6, Төв 7, Өрхангайд 2, Улаанбаатар хотод 496 тохиолдол бүртгэгдсэн. 10-14 насныхан ихэвчлэн өвчилж байна.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 72 сургуулийн 168 бүлэгт 222 тохиолдол бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг ангид 2-оос дээш тохиолдолтой сургуулиуд байна. Тасралтгүй голомтлон бүртгэгдсэн ЕБС-ийн 18 сургууль байгаа. Үүний 99 бүлэгт 152 тохиолдол бүртгэгдсэн. Ихэвлэн Баянгол дүүрэгт бүртгэгдэж байна.

Түүнчлэн 18 цэцэрлэгт бүртгэгдсэн. Тиймээс хүүхдүүдээ вакцинд хамруулах нь чухал байна.

Банкны ХАР ЖАГСААЛТ байхгүй болж, банкууд хаалгаа ТАС хаадаг байдал арилна гэв
Банкны ХАР ЖАГСААЛТ байхгүй болж, банкууд хаалгаа ТАС хаадаг байдал арилна гэв
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.