SG Apes багийн эзэн О.Мөнхжин өчигдрийн тоглолтын ялагдлын дараа Сагсан бөмбөгийн холбооноос гарч буйгаа мэдэгдсэн.
Тодруулбал, "SG Apes" болон "Бишрэлт Металл" багийн 7 дахь тоглолт болж 67:61 харьцаатай "Бишрэлт Металл" баг шигшээд шалгарсан билээ. SG Apes баг цувралыг 3:1-ээр тэргүүлж байхад багийн эзэн О.Мөнхжин Bishrel Metal баг SG Apes-ыг гурав дараалан ялж финалд шалгарвал би сагсанбөмбөгөөс явна гэх утга бүхий зүйлийг хэлсэн байдаг. тэгвэл хожигдлынхоо дараа ийнхүү хэлсэн ёсоороо тэрбээр Сагсан бөмбөгийн холбооноо гарч буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр "Анх 28 насандаа IHC APES одоогийн SG APES багийг үүсгэн байгуулж, нэгдсэн Дээд Лигт оролцож 4 улирлыг сайнтай муутай, жаргалтай, зовлонтой өнгөрүүлжээ. UG ARENA-г анх баригдахад нь сурталчлан дэмжиж, нэгдсэн холбоог 2 гараа хөлтэйгээ өргөн дэмжиж явлаа. Бүгдэд нь баярлалаа. Тусгайлан… Надаас бүгд зай барин холдож, надад хэн ч итгэхгүй байхад цор ганцаараа итгэл өгч дэмжсэн Шунхлай групп, АПУ ХК, Скайтел, GS25, Батсайхан ах, Одбаяр ах, хамтран ажилласан бүх залуус, найзууддаа баярлалаа.
Одоо надад 100% анхаарах ёстой ганц л ажил бий! " хэмээн цахим хуудастаа дахин нийтлэв.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!