Прокурор: Х.Даваахүү өмгөөлөгч прокуроруудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм ярилаа. Тийм асуудал байгаа бол хуулийн байгууллагад нь ханд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ. Энэ хэрэгт холбогдуулан "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Газ тээвэрлэж явсан Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Х.Даваахүү "Шинжээчийн дүгнэлтээр Ч.Ренчиндорж замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бүх үйлдлээ зөв хийсэн байна гэх дүгнэлт гарсан учраас үүнийг харгалзах ёстой. Том оврын машин давуу эрхтэй. Патролын жолооч Э.Мөнхнаран зам тавьж өгөх ёстой байсан.

Тэр зам стандартын шаардлага хангаагүй байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан шүү. Тиймээс хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй. Прокурор яагаад патролын жолооч Э.Мөнхнаранг хаацайлаад байна вэ. Батлан хамгаалах яамыг яагаад хэрэгт татахгүй байгаа юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хөдөлшгүй нотлох баримтаар прокурор хэргийг зүйлчилж оруулж ирээгүй мөртлөө дутуу хагас юм хийж орж ирчхээд шүүх рүү шидэж байна. Прокурорууд хуулиа сайн унш" гэв.

Прокурор "Хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах, цаашлаад Ч.Ренчиндоржийг цагаатгах талаар ярьж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаах боломжгүй. Х.Даваахүү өмгөөлөгч прокуроруудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм ярилаа. Тийм асуудал байгаа бол хуулийн байгууллагад нь ханд.

Прокурорын нэр хүндэд ингэж халдаж болохгүй. Тухайн хэрэгт хамааралтай эцэслэн шийдвэр гаргахад хангалттай баримтуудыг цуглуулсан.

30 гаруй шинжээчийн дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг буруугүй гэж шинжээч дүгнэсэн. Хэрэв худал дүгнэлт гаргавал тухайн шинжээч хуулийн хариуцлага хүлээдэг. Шаардлагатай бол шинжээчдийг шүүх хуралд оролцуулж ямар үндэслэлээр гаргасан болохыг яриулъя" гэв.

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ГОМБОДОРЖ: Талийгаач хүүхдүүдийн эцэг эх төрийн албан хаагч биш учраас цэвэрлэгээнд оролцоогүй. Суманд байдаг гал унтраах машин асахгүй байгаа
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ГОМБОДОРЖ: Талийгаач хүүхдүүдийн эцэг эх төрийн албан хаагч биш учраас цэвэрлэгээнд оролцоогүй. Суманд байдаг гал унтраах машин асахгүй байгаа
 
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!