ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайханы оронд томилогдох хүний сонгон шалгаруулалтыг зарласан бол Б.Идэрчулууны оронд томилогдох хүнийг ЕТГ-аас санал болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй бөгөөд УИХ-ын тухай хуулийн 68.2-т зааснаар Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна" гэж заасны дагуу томилдог.

Тэгвэл ТАЗ-ийн гишүүдээс Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нарын томилгооны хугацаа ирэх тавдугаар сард дуусаж буй юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Баатарсайхан нь төрийн албан хаагчийг төлөөлөн ажиллаж байгаа учраас түүний орон тоонд сонгон шалгаруулалтын зар явуулжээ.

Харин гишүүн Б.Идэрчулууныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосноор УИХ томилж байсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүний оронд хэнийг нэр дэвшүүлэх нь анхаарал татаж буй. Төрийн албаны тухай хуулийн 68.3-т зааснаар Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болох юм.

Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг ирэх тавдугаар сард УИХ-аар хэлэлцэх юм байна.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь 102.5 км урттай, 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүртэй байна
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь 102.5 км урттай, 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүртэй байна
 
“ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны төлөөллийн хүсэлтийг ХЭҮК хүлээн авч, санал солилцжээ
“ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны төлөөллийн хүсэлтийг ХЭҮК хүлээн авч, санал солилцжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!