Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан Улсын начин Т.Дүгэрдоржид өгнө гэж амласан 10 сая төгрөгөө өгөлгүй 4 жил болсон уу

Огноо
Унших
1 минут 6 секунд

Цахим орчинд лайв хийдэг "Ардын Хүү Доржоо" бөхийн өргөөнөөс лайв хийж, "Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан Завхан аймгийн Отгон сумын уугуул, Үндэсний бөхийн улсын начин Т.Дүгэрдоржид улсын цолонд хүрснийх нь дараа 10 сая төгрөг өгнө гэж батламж өгчхөөд өгөөгүй. 10 сая төгрөгийн пайз нь 4 жил гэрт нь хадгалагдаж байгаа ч мөнгөө өгөөгүй. Отгонтэнгэрийн зурагтай цаас өгч, худлаа амлалт өгчхөөд бөхчүүдээр нэр хүнд олсон" гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр лайвынхаа үеэр, Улсын начин Т.Дүгэрдоржоос 10 сая төгрөгийн пайз нь байгаа юу, мөнгийг нь өгсөн үү гэж асуухад, Т.Дүгэрдорж начин "10 сая төгрөгийн пайз нь байгаа. Мөнгөө өгөөгүй" гэж хэлснийг UBN сайт энэ удаагийн Social pop буландаа онцолж байна.

“Хасын Хүлэгүүд“ “Бишрэлт Металл“ багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш болно
“Хасын Хүлэгүүд“ “Бишрэлт Металл“ багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш болно
 
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.