Д.Жаргалсайхан: Ерөнхий сайд эмэгтэй гишүүнтэй үнэхээр муухай харьцлаа. Энэ зэргийн үгийг сонсох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Та Ерөнхий сайдаар ажиллаад 5 дахь жилдээ орж байна. Хэтэрхий вакумжаад, амьдралаас тасарсан юм биш үү" гэж Ерөнхий сайдыг шүүмжилсэн бол Ерөнхий сайд хариуд нь "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин хачин юм яриад бай" хэмээн хариулснаар тэдний хооронд багагүй маргаан өрнөв. Энэ үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан "Ерөнхий сайд эмэгтэй гишүүнтэй үнэхээр муухай харьцлаа. Монгол Улсыг удирдаж байгаа хүн энэ зэргийн үг сонсож байх ёстой. Цаашид анхаараарай" гэв.

АН-ын бүлгээс Ерөнхий сайдын мэдээллийг “Зөвхөн ЗГ-ын ПРОПАГАНДА хийхийг хүссэн мэдээллээр хязгаарлагдаж байна“ шүүмжлэв
АН-ын бүлгээс Ерөнхий сайдын мэдээллийг “Зөвхөн ЗГ-ын ПРОПАГАНДА хийхийг хүссэн мэдээллээр хязгаарлагдаж байна“ шүүмжлэв
 
Ж.Баярмаа: Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Би С.Баярцогттой уулзаагүй олон сар болж байна
Ж.Баярмаа: Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Би С.Баярцогттой уулзаагүй олон сар болж байна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!