УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа "2006 онд “Женко” Группээс Х.Баттулгын гарын үсэгтэйгээр Daewoo International компани руу “Монголд нөөц нь тогтоогдсон ОРДУУДЫГ ЗАРЖ БАЙНА. Хятад талын худалдан авагч олж өгөөч” гэх албан бичгийг явуулсан байна. Мөн эл албан бичигт “Номаранг"-тай холбоотой хариуцлагыг Х.Баттулга миний бие хүлээнэ" гэж бичсэн байна. Энэ бичгийг тухайн үеийн УИХ-ын гишүүн явуулсан. Энэ мэдээллийг нэмэлт нотлох баримт болгож АТГ-д хүргүүлнэ" гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!