Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт өдөрт 4-8 хүүхэд хүндэрч орж ирж байна. Азаар нас баралт байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв.

------------------

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний улмаас ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 168 хүн байна. Үүний 90 гаруй хувь нь 2-14 насны хүүхдүүд. Эмнэлзүйн шинж тэмдэг нь вакцингүй, бага сартай хүүхдүүдэд халуурах нь удаан буюу днджаар 5-6 хоног үргэлжилж байна. Хүндрэх магадлалтай байна.

Өвөрмөц тууралт эхлэхээс өмнө хүүхдүүдэд нүд улайх, нүд нь өвдөх, нуухтах, хамар битүүрэх, шингэн нус гарах зэрэг. Дээрх өвөрмөц тууралт болох толбот гөвдрүүт нь дээрээс доош дэс дараатай гардаг. Энэ нь бусад өвчний үед гардаггүй тууралт юм. Тууралтаас нь шалтгаалж өвчлөлийн үе шатыг тооцдог.

Эрчимт эмчилгээний тасагт долоо хоногт өдөрт 4-8 хүүхэд хүндэрч орж ирж байна. Азаар нас баралт байхгүй. Эцэг эхчүүдэд зөвлөж хэлэхэд улаанбурхан өвчний вакцинтай хүүхдүүд өвдөж байгаа ч харьцангуй хөнгөн байна. Тиймээс хүүхдүүдээ вакцинд хамруулах нь хүндрэл болон нас баралтаас сэргийлнэ" гэв.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно