Ж.Баярмаа: Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Би С.Баярцогттой уулзаагүй олон сар болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Та Ерөнхий сайдаар ажиллаад 5 дахь жилдээ орж байна. Хэтэрхий вакумжаад, амьдралаас тасарсан юм биш үү" гэж Ерөнхий сайдыг шүүмжилсэн бол Ерөнхий сайд хариуд нь "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин хачин юм яриад бай" хэмээн хариулснаар тэдний хооронд багагүй маргаан өрнөв.

Энэ үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Миний үгийг хэн ч зааж өгдөггүй. Би С.Баярцогттой уулзаагүй олон сар болж байна. Харин манай Ерөнхий сайдад улстөрчдийн ярьдгаар 15 давхраас нь ийм зүйл зааж өгөөд байдаг юм уу. Надад С.Баярцогт үг зааж өгсөн гэж байгаа бол цагдаа, тагнуулаа ашиглаад нотло" гэв

МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан
 
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!