Б.Оргил-Эрдэнийн дүү: Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй.  Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл холбоо тасарсан талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ мэдээлсэн билээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бид иргэн бүрийнхээ араас хөөцөлддөг. Бидэнд хандсан даруйд Тайландаас хавсардаг Малайз улсад манай элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Тайланд улстай хамтарч ажиллаж байна. Тайландын Элчин сайдын яам бүх хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байна" гэв.

Тэгвэл Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Эндхийн хэвлэл мэдээлэл SITE-уудаар өнөөдрөөс зураг нь цацагдаж эхэлсэн. Ямартай ч хайлтаа зогсоохгүй үргэлжлүүлээд бид явж л байна. Монгол хүний хийморь сүлд нь доройтох болоогүй. Сураг ажиг нь олдоно гэсэн зорилготой. Зогсолтгүй өдөр шөнөгүй хайж явна. Муулаад байдаг нөхдүүд та нарт бол хамаагүй. Найз нөхөд болон төрсөэ бидэндээ хамгийн үнэ цэнэтэй хүн. Энэ улсад манай Элчин сайд байсан ч татан буугдсан юм байна. Хоёр улсын зөрчлөөс болж. Ямартай ч тусалж дэмжиж байгаа элэг нэгт ахан дүү нартаа талархлаа" гэж бичжээ.

Л.Гантөмөр: Ардчилсан нам нэг хөршөө үгүйсгэдэг намбайж болохгүй шүү дээ
Л.Гантөмөр: Ардчилсан нам нэг хөршөө үгүйсгэдэг намбайж болохгүй шүү дээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!