Тэнгисийн эрэг дээрх 247/7 шоу нэвтрүүлгийн 12-р анги өнгөрсөн лхагва гарагт үзэгчдэд хүрч, оролцогч, Хасаа буюу С.Хасчулуу, оролцогч Номи буюу Ш.Номиндарь нар шоуг орхисон. Энэ удаагийн хасалт урьд өмнө нь байгаагүй шинэ дүрмээр явагдсан бөгөөд нэвтрүүлгийн эрэгтэй оролцогчид охидоос хос болохыг хүсэж байгаа хүнээ сонгож, хэнд ч сонгогдолгүй үлдсэн эмэгтэй хасагдах байв. Хамгийн сүүлд Урин, Номи нар үлдсэн бөгөөд оролцогч Хасаа Уринг сонгосноор шинэхэн оролцогч Номи шоуг орхих болов. Харин эрэгтэй оролцогчдоос хэн нь хасагдахыг Номи сонгох байсан бөгөөд тэр Хасааг сонгосноор тэр ч мөн шоуг орхисон юм.
Оролцогч Номигийн хувьд шоунд орж ирээд, анхны болзоондоо Хасааг сонгож байв. Гэвч шоуны явцад тэрбээр оролцогч Б.Нацагыг сонирхож байсан бөгөөд, өөрийгөө илүү нээж, идэвхтэй байх шийдвэрийг гаргасан тухайгаа хэлж байсан ч харамсалтай нь ийнхүү хасагдав.
Үзэгчдийн зүгээс оролцогч Номи-д ам сайтай байсан бөгөөд түүний оронд оролцогч Жиюүн буюу Ж.Энххүслэнг хасагдах ёстой байсан хэмээн цахим сүлжээнд шуугиж байна. Бүр түүнийг "Сахиусан тэнгэр" хэмээж хасагдсанд нь бухимдах үзэгч ч байна.
Номи бүжгийн тулааны үеэр авьяаслаг бүжигчин гэдгээ батлан харуулж, эрэгтэй оролцогчдын анхаарлыг ихэд татсан юм. "Хүйтэн үнсэлт" тоглоомын үеэр тэрбээр ус асгах хүн болон үнсэх хүнээрээ нэг хүн буюу оролцогч Б.Нацагийг сонгосон нь үзэгч, панелистуудыг багагүй гайхшируулсан үйлдэл байв. Түүний хувьд ийнхүү шоунд дөнгөж ахаарлыг татаж эхлэх үедээ хасагдав. Ичимхий бүрэг зан чанараасаа болоод өөрийгөө нээж, бусадтай харилцаа үүсгэж чадахгүй байсан нь ийнхүү хасагдах шалтгаан болсон байх гэж дүгнэх үзэгчид цөөнгүй байна.
Түүний тухай товч танилцуулахад:
Тэрбээр 1996 оны 11-р сарын 11 төрсөн. 29 настай. Одоо БНСУ-д амьдардаг. Нарийн бичиг, татварын чиглэлээр суралцсан хэдий ч мэргэжлээрээ ажилладаггүй. Ютүүбер хийхийн хажуугаар онлайн дэлгүүр ажиллуулдаг хөдөлмөрч бүсгүй аж.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!