Дуучин Д.Болд: Ээжийнхээ хүслийг биелүүлж, амжиж хамтран дуулсан уран бүтээл хийсэндээ баярлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

"Камертон" хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын ээж, Гавьяат жүжигчин нэрт дуурийн дуучин Ж.Цэцэг хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн харамсалтай явдал болсон билээ. Тэгвэл дуучин Д.Болд ээжийгээ сэрүүн тунгалаг үед "Камертон" хамтлагийн "Сэтгэлийн хүч" хэмээх уран бүтээлд ээжтэйгээ хамтран дуулжээ. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудастаа "Сэтгэлээр унасан үе, баярласан үе гээд үргэлж ээждээ ховлон эрхлэн ярилцаж байдгаа дуу болгон бүтээж хайртай ээжтэйгээ амжиж дуулжээ…

Хоёулаа хамт дуу дуулна шүү гэдэг хүслийг нь хүү нь биелүүлж чадсандаа жоохон ч гэсэн баярлаж сууна даа.

Миний ганц хайртай ээж минь аз жаргалтай тайван нойрс доо 🙏🏻" хэмээсэн байна.

Түүний ээж Ж.Цэцэг агсан дуурийн дуучин мэргэжилтэй, 2015 онд Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан хүн байв. Харин түүний аав морин хуурч нэгэн байсан бөгөөд аавыгаа даган урлагийн салбарт хөл тавьж, хүүгээ ч мөн урлагийн хүн болгосон ажээ.

Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
 
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүллээ
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!