ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд нохойд хазуулж байхад хэн ч ТУСАЛСАНГҮЙ...ХҮН ЧАНАР ХААЧИВ...

Огноо
Унших
3 минут 59 секунд

Тэд тоглохыг л хүссэн. Хөл бөмбөг өшиглөж, усанд сэлж, бас дугуй унаж, найзуудтай хөөцөлдөж бас тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд гүйж тоглохыг л хүссэн. Зарим нь хэзээ ч гэртээ эргэж хариагүй. Бас томчуудын хэнэггүй хариуцлагагүй үйлдлээс болж бэртэж гэмтэж насан туршидаа сэтгэлийн хар толботой үлдэж байна. Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй, хүний мөсгүй “харгис” нийгэм. Хэдхэн хоногийн өмнө бага насны охин нохойд хазуулж буй нүд хальтрам бичлэг сошиалд цацагдав. Хамгийн эмзэглэмээр нь Монгол хүний сайхан сэтгэл, мөс чанар байсангүй.

Өөрийгөө хамгаалах чадваргүй өөдөсхөн охин нохойд хөөгдөөд гүйж, хазуулж байхад уйлж байхад хажууханд нь нэгэн эмэгтэй хээвнэг юу ч болоогүй мэт суух. Тэнэгийн дотор уужуу байж болох ч хүнийг өрөвдөж хайрлах, туслах сэтгэл хаачив. Тэнэг хүн ч зүрх сэтгэлтэй бол зүгээр суухгүй. Түүгээр зогсохгүй мөн л биеэ хамгаалах чадвартай дунд насны эрэгтэй, эмэгтэй хоёр зүгээр л хажуугаар нь хараад өнгөрчихөв.

Гурвын гурван насанд хүрсэн хүн хүүхдийг зүгээр л “нохойны хоол болог” гэж байгаа юм шиг нүдэн балай чихэн дүлий өнгөрч байгааг харахад жигшимээр. Адгуус хүртэл нэгнээ араатнаас хамгаалдаг шүү дээ. Гэтэл өнөөх монголчуудын сайхан сэтгэл, нэгнээ гэх тусч зан адгуусаас ч дор болжээ. Нөгөөтэйгүүр, “дарга хараад хүнээ байдаг Монгол зан” ч энд хамаатай. Хэрэг явдал 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 15:10 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Рио Тинто Монгол компанийн байгуулсан Улаанбаатар паркт 10 настай охиныг үеэл эгч нартайгаа явж байхад нь болжээ. Охины ээж хэлэхдээ “Аав эгч нарыг нь очтол манай дата дууссан камер бичихгүй байгаа гэсэн байсан харин өнөөдөр дарга ирсэн тул ажиллаж байх юм! Зүгээр л аргалах үүрэг хүлээсэн ажилчид…” гэсэн түүний үг ч оргүй биш.

Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга нь ч бас хүүхдийн ар гэрээс хэл ам татлаагүй бол нохойг тавьж явуул гэж хэлсэн гэх. Хэрэв үнэн бол энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж хэчнээн хүүхэд хохирохыг тааж хэлэх аргагүй. Гэтэл бүхэл бүтэн нэг өдрийн дараа буюу дөрөвдүгээр сарын 21-ны хүртэл ямар ч хариу хэлээгүй, дээр нь охины ар гэрээс биечлэн очсоны дараа л камерын бичлэг нь ажиллаж, ажилчид дарга нар нь өөрсдөө ч шоконд орсон гэх.

Үнэндээ дарга ч бай, хэн ч бай бүгд л ялгаагүй хүн. Атал нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлгүй бол роботоос өөрцгүй биз. Хэрэвзээ хүүхдийг нохойд хазуулж байх хооронд нэгэн хижээл насны эрэгтэй ирж хүзүүвчнээс нь татаагүй байсан бол өнөөдөр бид сошиалиар л худал халаглаж, буруугаа бусдад тохоод сууж байсан байхыг үгүйсгэхгүй.

Хэзээнээс л сайхан сэтгэлтэй, тусч гэгддэг байсан монголчууд хүн чанараа уландаа гишгэсэн гэж үү. Монгол хүний мөс чанар, сайхан сэтгэл хаачив?

“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
“Хөвсгөл аймгийн Мөрөн хот олон улсын шууд нислэг хүлээж авдаг болно“
 
“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандлаа
“Хар сарнай” хамтлагийн туг Эверестэд мандлаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!