"Шинэ үсгийн багш" киноны Тулгын дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Гарьд бамбайн хорт хавдраар өвдөж, БНСУ-д хагалгаанд орсон билээ. Түүний хагалгаа амжилттай болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний эхнэр Ц.Үүрцайх "Амьдралд хэзээ ч ам гарч болдоггүй, хэнд ч юу ч тохиолдож болдог юм байна. Саад тохиолдоход бусдаас холдмоор, хүнд гай болчихгүй юмсан, эсвэл муу яваагаа харуулахгүй юмсан гэж өөрсдийгөө тусгаарлаж болохгүйг ойлгуулсан жил өнгөрлөө. Бүх зүйл бүтээд байгаа мэт аашилж, эсвэл хэцүү байгаагаа ойлгуулах гэж хичээх бүртээ сэтгэл рүүгээ хутга зоолгох мэдрэмжийг ч авлаа. Тэр л зовиурууд аажим аажмаар илааршиж эхэллээ. Цээжинд хөндүүрлэх бул чулууг түмний хайраар эдгээж байна.
Өнөөдөр биднийг орхин одох нэгэн байхад ирээдүйд уулзах нэгэн хүн мэндэлж байна. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж, хагацал гуниг, баяр жаргалыг мэдрүүлэх өдөр хоногууд ирэх л болно. Нэг нэгэндээ хайртай байгаарай, анх хайрласан шигээ ямар ч үед нь хайртай байх тэр л орон зайг үлдээж хайрлаж муудаарай, хайрлаж эвлэрээрэй" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!