Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Нийслэл чинь бүр ГАЛЗУУРЧ байна. 5, 6 их наядын төсөв баталсан.

Туулын хурдны замын 1.9 их наядын ТЕНДЕР зарлаад, мөнгө нь хүрэхгүй болохоор 300-400 тэрбумыг нэмээд, зам барих гээд сууж байна" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Шинэ үеийнхэн арай өөр байх болов уу гэж хүлээж байсан. Өмнөх үеийнхнээсээ илүү популист байна гэж бодсонгүй.

2013 онд зарлагдаж 2014 онд ажил нь эхэлж, 2023 онд ашиглалтад орсон 750 метр урт Олимпын гүүр 42 сая ам.доллар буюу 147 тэрбумын өртөгтэй.

Наадамчдын авто зам дээгүүр баригдах 800 метр 4 эгнээ гүүрэн байгууламжийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг 120 тэрбум төгрөг. Саяхан шинээр баригдсан 400 метр 6 эгнээ наадамчдын гүүрний төсөвт өртөг 77 тэрбум төгрөг.

Яг энэ ханшаар бодоход, 10 км гүүрэн байгууламж дангаараа 2 их наяд төгрөг болно. Туулын хурдны замын төсөвт өртгийг олон улсын стандартын дагуу тооцоолсон. Туулын хурдны зам нь 6 эгнээ 32 км бөгөөд үүнээс 10 км гүүрэн байгууламжтай юм.

Дэлхийн ямар ч улсын гүүрэн байгууламж бүхий хурдны замын төсөвт өртөг ойролцоогоор 70-80 тэрбум төгрөг байдаг. Энэ жишгийн дагуу мэргэжлийн байгууллагууд, төсөвчид энэ тооцооллыг гаргасан.

Популистууд харин битгий галзуурцгаагаад байгаарай" гэж хариу барилаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 11 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 11 хэм дулаан
 
“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад анхаарна“
“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахад анхаарна“
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!