Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын өмнөөс ярьж байна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Та Ерөнхий сайдаар ажиллаад 5 дахь жилдээ орж байна. Хэтэрхий вакумжаад, амьдралаас тасарсан юм биш үү" гэж Ерөнхий сайдыг шүүмжилсэн бол Ерөнхий сайд хариуд нь "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Залуу хүн байж хүний өмнөөс битгий хачин хачин юм яриад бай.

Сүүлийн 20 гаруй жил БАНТАН ЗУУРААД, Монголын өмч, хувьчлалыг хэдэн орд газруудтай нь аваад, БУДАА болгосон БАРИМТ удахгүй орж ирнэ. Цаана чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхдийн чинь эсрэг байр сууриасаа ХАЗАЙХГҮЙ" гэсэн юм.

Сувилахуйн чанарыг сайжруулах асуудлаар 400 сувилагч чуулав
Сувилахуйн чанарыг сайжруулах асуудлаар 400 сувилагч чуулав
 
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Г.Ганхуяг: Юун 12 жилийн ял вэ. Би тэгээд хэдтэйдээ шоронгоос гарах юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.