УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Төр хувийн хэвшлийг сүүлийн 30 жил дарамталсан. Хувийн хэвшил нь өөрөө хөрөнгө оруулалт татаж ирээд, Ард кино театрын барилгын суурин дээр шинээр бүтээн байгуулалт хийе гэж байхад түүнийг нь нураагаад, хотынхоо төвд нэг нурсан байшинтай л боллоо" гэв.