Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ульхан боомт чиглэлийн 50 км авто замын далангийн ажил дуусаагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг 2024 оны 11-р сард багтаан ашиглалтад оруулах тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж байсан. Гэвч тус зам одоо хүртэл дуусаагүй байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн энэ сарын 23-ны өдөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Тэрбээр "Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км замын явц “Билэгт зам” компанийн гүйцэтгэж буй 24 км замын далангийн ажил бүрэн дуусаж хөлдөлтөөс хамгаалах давхаргаа эхлүүлсэн, “Да шин” компанийн гүйцэтгэж буй 26 км замын далан барих ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байна" хэмээн мэдээлэв.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт өдөрт 4-8 хүүхэд хүндэрч орж ирж байна. Азаар нас баралт байхгүй
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт өдөрт 4-8 хүүхэд хүндэрч орж ирж байна. Азаар нас баралт байхгүй
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.