Х.Баттулгын өмгөөлөгч: У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өөрийнхөө цахим хуудастаа "У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү. Тэд Украинд байлдаж байгаад ирсэн. Тэд ачаа ачиж байгаа шүү, карго авна" гэж бичсэнээ төд удалгүй устгасан байдаг. Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг дурдахдаа "Уранчид Н.Учралыг алах бололтой " гэх зэргээр эгдүүцсэн янзтай пост оруулсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Дашрамд, тэрбээр дөрөвдүгээр сарын 10-ны өдөр "Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандсан байдаг. Худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж байна. Нэр бүхий хүмүүс баримтгүйгээр, албан ёсоор шалгаж тогтоосон зүйлгүйгээр 507 хуудас материал гэх зүйл гаргаж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ угаасаа шинэ зүйл биш" хэмээн ярьж байсан юм.

ЦЕГ: “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед хохирол учирсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хандаад байна
ЦЕГ: “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед хохирол учирсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хандаад байна
 
О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс ТАМХИЙГ татваргүй оруулж ирэх нөхцөлийг хасах ёстой
О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс ТАМХИЙГ татваргүй оруулж ирэх нөхцөлийг хасах ёстой
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!