Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ: Өнөөдөр 20.00 гэхэд сураг, ажиг гарахгүй бол тухайн үед хамт явсан 2 эмэгтэйн мэдээлэл болон LIVE тасалсан хүнийг ил болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл холбоо тасарсан талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ мэдээлж, ахыгаа хайсаар байгаа юм.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бид иргэн бүрийнхээ араас хөөцөлддөг. Бидэнд хандсан даруйд Тайландаас хавсардаг Малайз улсад манай элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Тайланд улстай хамтарч ажиллаж байна. Тайландын Элчин сайдын яам бүх хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байна" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Б.Од-Эрдэнэ өнөөдөр өөрийн цахим хуудаснаа, "Өнөөдөр 20:00 гэхэд! Сүртэй сураг ажиг гарахгүй бол! Тухайн үед хамт явсан 2 эмэгтэйн мэдээлэл болон LIVE тасалсан хүнийг ил болгоно. Цус үзсэн ч хамаа алга" хэмээн нийтэлсэн байна.

Ж.Баяржаргал: Уучлалт гуйхгүй бол намайг гүтгэсэн хэргээр шүүхэд хандана
Ж.Баяржаргал: Уучлалт гуйхгүй бол намайг гүтгэсэн хэргээр шүүхэд хандана
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.