УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэг дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Чуулган дээр сэтгүүлчдийг төлөөлөөд хариулт өгөөд суугаад байгаа эмэгтэй яг хэн юм. Хэдэн мэдээ бичиж үзсэн юм. Хэдэн жил ажилласан юм. Хэдэн удаа цагдаад дуудагдаж үзсэн юм. Ямар гавьяа байгуулсан юм. Олон нийтийн төлөө дуугарч явсан уу? Үнэний төлөө явахад ямар адармаатай замаар алхдагийг мэдэх үү? Бидний жаргал зовлонг мэдэхгүй хүн бидний хувь заяаг шийдэх хуулийг батлалцахгүй ээ уучлаарай!!! Сэтгүүлчдийн нөлөөгөөр олон хулгай илэрсээн…. Сэтгүүлчийг чөлөөтэй ажиллуулъя гэдэг МАНГАР дарга наана чинь байхгүй, нээх худлаа налирхай хариулт өгөөд сууж байхыг хараад тэвчсэнгүй уучлаарай!!! Манай салбарынхан ийм хүмүүст хувь заяагаа даатгаж байгаа бол ёстой БУРХАН ИВЭЭГ гэе даа" хэмээжээ.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!