Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 26 секунд

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захир­гааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийд­вэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловс­руулан батлуулжээ.

Улмаар 1925 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол Ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.

Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд энэ сарын 26-ны өдөр 13.00 цагаас "Улсын аварга цолны хүндэтгэл" Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Бөхийн Өргөөнд Өргөөнд зохион байгуулна.

Энэ барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2,5 сая төгрөгийн бай шагнал гардана.

Прокурор:  Х.Даваахүү өмгөөлөгч прокуроруудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм ярилаа. Тийм асуудал байгаа бол хуулийн байгууллагад нь ханд
Прокурор: Х.Даваахүү өмгөөлөгч прокуроруудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм ярилаа. Тийм асуудал байгаа бол хуулийн байгууллагад нь ханд
 
Ж.Чинбүрэн: ЭМДС эрсдэлийн сан болохоос өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрдөг ээжүүдийн зардлаас хөнгөлдөг гоо сайхныг даах сан биш
Ж.Чинбүрэн: ЭМДС эрсдэлийн сан болохоос өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрдөг ээжүүдийн зардлаас хөнгөлдөг гоо сайхныг даах сан биш
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!