Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж 6 сая гаруй төгрөг залилсан иргэнийг хуулийн байгууллагаар шалгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ-ын гишүүн өөрийнх нь нэрийг барьж залилан хийсэн хүнийг хуулийн байгууллагад шалгуулах талаараа цахим хуудастаа нийтэлсэн байна. Тэрбээр, "Миний нэрийг барьж залилан хийжээ. СХД -т ийм хэрэг болсон байна. Өөрийгөө өмгөөлөгч Болорцэцэг гэх хүн СХД-ийн 19-р хорооны иргэн н.Хулан гэдэг хүн дээр очиж “би УИХ гишүүн Л.Мөнхбаясгаланг сайн танина, ойрхон ажилладаг. Танд тусална” гэж хэлээд

“- Азийн хөгжлийн сангийн зээл авч өгнө 200-400 сая төгрөгийн зээл гарах боломжтой, та хэдэн төгрөгийн зээл авах вэ гэж хуураад 1,500,000 төгрөг,

- Хүүхдийг нь БНСУ-д сургуульд явуулж өгнө, гэхдээ 6 сарыг дуустал онгоцны суудал захиалга дүүрсэн байгаа, УИХ гишүүн суудал зохицуулж өгнө гэж 1,850,000 төгрөг,

- Би танд туслах гэж өөрийн 99091934 утасны дугаараа хүртэл барьцаанд тавьж зээл авч байна, мөнгө хэрэгтэй гэж 3,000,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөг авсан байна.

Миний бие өмгөөлөгч Болорцэцэг гэдэг хүн огт танихгүй бөгөөд хэнийг ч байранд оруулж өгч чадахгүй, мөн Солонгос руу зуучлахгүй , зээл авч өгч ч чадахгүй нь үнэн билээ. Тиймээс миний нэрийг барьж иргэдийг хуурч мэхэлсэн үйл явдал дахин гарч болзошгүй тул иргэд заавал манай ажлын албаныхантай холбоо барьж лавлаж асуухыг зөвлөж байна. Мөн дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанартай үйлдийг хуулийн байгууллагаар шалгуулах болно оо" гэжээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-MONGOLIA-г 2 сая хэрэглэгч ашиглаж байна
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-MONGOLIA-г 2 сая хэрэглэгч ашиглаж байна
 
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!