Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 25-нд буюу өнөөдөр явуулахаар товлосон байдаг. Шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 10:30 цагт болохоор болжээ.

Эргэн сануулбал, Ц.Хуланг нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон юм. Сүүлд шүүхээс цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан юм. Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

ГХЯ: Мөргөлдөөний бүсэд байсан хоёр Монгол иргэнийг аюулгүй байршилд хүргэжээ
ГХЯ: Мөргөлдөөний бүсэд байсан хоёр Монгол иргэнийг аюулгүй байршилд хүргэжээ
 
Онцгой байдлын албан хаагчид 3 тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Онцгой байдлын албан хаагчид 3 тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.