Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УУХҮЯ, Соёлын яам тэргүүтэй таван яам мэдээллээ шилэн болгох ажилд сүүл мушгиж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж эхэлсэн. Үүний нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд ил тод, нээлттэй байх ажлыг төрийн өмчийн байгууллагуудаас эхлүүлж, технологид суурилсан аргаар нээлттэй байршуулж буй. Гэвч зарим яамд, агентлагууд, төрийн оролцоотой компаниуд мэдээллээ хангалттай хэмжээнд байршуулахгүй байгаа тул шахаж ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдсэн.

Шилэн ажиллагааг зарласнаас хойш https://shilen.gov.mn/ сайтад тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, тусгай зөвшөөрөл, Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчдээс гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл болон ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгоод байна.

Гэвч нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг яамдаар авч үзвэл, Гадаад харилцааны яам 77.92, Соёлын яам 77.77, Эрүүл мэндийн яам 75, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 72.16, Батлан хамгаалах яам 71.15 хувиар сүүл мушгиж байна. Харин БОАЖЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, БШУЯ болон Сангийн яам тэргүүтэй яамдууд мэдээллээ хамгийн өндөр хувийн үзүүлэлттэй нээлттэйгээр байршуулсан аж. Өөрөөр хэлбэл, мэдээллээ ил тод нээлттэй байршуулж олон нийтийн мэдэх эрхийг ханган ажиллах ёстой зарим төрийн яамдууд үүргээ тун хангалтгүй биелүүлж байгаа нь энэхүү мэдээллээс харагдаж байна.

Хүн бүр байгаль хамгаалагч: 1 хүн мөр, 100 хүн зам, 1000 хүн цөл ҮҮСГЭНЭ
Хүн бүр байгаль хамгаалагч: 1 хүн мөр, 100 хүн зам, 1000 хүн цөл ҮҮСГЭНЭ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.