Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

E-POLICE аппликейшнийг ашиглан илгээсэн зөрчлүүдийг шийдвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Иргэд, E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан арваннэгдүгээр сарын 15-30-ны хооронд дараах 377 зөрчлүүдийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг Замын хөдөлгөөний удирдлагын төв хүлээн авч шийдвэрлэлээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх,  тэмдэг тэмдэглэгээ зөрчих, “Зогс” шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

 

Гарааны бизнес эрхлэгчдийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Гарааны бизнес эрхлэгчдийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.