Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Өнөөдөр /2023.04.10/ болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

09:00 цагт: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.

10:30-11:30 цагт: ДЦС-4-ийн урд талд, Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах сав баглаа, боодлын "Мултипак" ХХК-ийн үйлдвэрийн нээлт болно. Баглаа боодлын үйлдвэрлэл нь хог хаягдлыг бууруулахаас гадна эрчим хүчинд хэмнэлттэй, саарал усыг 8 давхар шүүлтүүртэй дахин ашиглах технологи нэвтрүүлж байна. Утас: 8095-5677.

11:30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд, “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Пума Империал” зочид буудалд, "Монгол дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд нэмэгдэж байгааг ил болгох” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулна. Утас: 325721, 319037.

14:00 цагт: “Туушин” зочид буудалд, “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш төлөөллийг хангах "АМЛАЛТ" олон улсын форум эхэлнэ. “Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал”, ‘’Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвээр хоёр өдөр үргэлжилнэ.

Төрийн ордонд,

10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас:9910-3830.

14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороооны нийтийн сонсгол: ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэд дэвшигчээр болно.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.