Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг өсвөр үеийн Азийн цомын тэмцээн өчигдөр Казахстаны Алматы хотод эхэлсэн. Манай улсааc тус тэмцээнд 20 гаруй өсвөр үеийн тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа ба эхний өдөр гурван эмэгтэй тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Тодруулбал, 48 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Жамсрангийн Анударь алт, 52 кг-д "Гүрү дожо" клубийн тамирчин Тэрбишийн Ариунзаяа мөнгө, 44 кг-д "Женко" клубийн тамирчин Энхтөрийн Тэмүгэн хүрэл медалиар энгэрээ мялаав.