Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хомо эректус хүмүүс бидний бодсоноос удаан оршин тогтножээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөгийн хүмүүсийн өвөг гэгддэг хомо эректус хүмүүс харьцангуй саяхныг хүртэл зүүн өмнөд Азид оршиж байсныг судалгаагаар тогтоожээ.

Хомо эректус хоёр сая гаруй жилийн өмнө үүссэн, анхны босоогоороо явагч хүн.

Сүүлийн судалгаагаар ердөө 100 мянган жилийн өмнө Индонезийн Жава арал амьдарч байсан нь тодорхойлогдсон.

Өөрөөр хэлбэл өнөөгийн хүмүүстэй нэг цаг үед зэрэг амьдарч байсан юм. Судалгааны үр дүн “Натур” сэтгүүлд дэлгэрэнгүй хэвлэгджээ.

1930 онд Индонезийн Төв Жава хотын Соло голоос 20 метрийн өндрөөс хомо эректусийн 12 гавлын орой яс, хоёр шилбэний яс олоод байсан.

Түүнээс хойшхи сүүлийн хэдэн арван жилд судлаачид чулуужсан үлдэгдлийн он цагийг тогтоохоор оролдсоор байсан. Нарийн төвөгтэй орчны геологи, анхны малтлагын мэдээллүүд ялгагдах боломжгүй болсноор он цагийг тогтоох ажилд хүндрэл учраад байсан юм.

Эх сурвалж: BBC

 
Улаанбаатарын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ
Улаанбаатарын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.