Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп импичментийн хариуцлага хүлээсэн гурав дахь Ерөнхийлөгч боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 51 секунд

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессийн шалгалтын үйл явцад саад учруулсан гэх хоёр үндэслэлээр хэлэлцэж, санал хурааснаар итгэл үзүүлэхгүй гэж шийдлээ.

Одоо Сенатын танхимын шүүх хурлаар түүний албан тушаалдаа үлдэх эсэхийг авч хэлэлцэнэ.  

Намын чиг шугамын дагуу ардчилсан намын гишүүд импичментийг дэмжсэн бол бүгд найрамдахьчууд эсрэг байр суурьтай санал өглөө.

Санал хураалтын үеэр Ерөнхийлөгч Трамп Мичиганы цуглаанд хандан үг хэлж байсан. Тэрбээр Мичиган мужийн Бэттл Грийк хотноо цугларсан олон түмэнд хандаж “Бид ажлын байр бий болгож, Мичиганы төлөө тэмцэж байхад Конгрессийн танхим дахь хэт зүүний үзэлтнүүд атаархал, үзэн ядалтаас болж юу хийж байгааг харж болно” гэж хэлжээ.

“Ерөнхийлөгч Сенатын танхимын шүүх хурлаар бүрэн цагаатгагдана гэдэгт итгэлтэй байгаа” гэж Цагаан ордноос мэдэгдлээ.

Импичментийн асуудлаар Төлөөлөгчдийн танхим зургаан цаг мэтгэлцсэн. Орон нутгийн цагаар 20:30 минутад хоёр үндэслэл дээр санал хурааж эхэлсэн. Эхнийх нь эрх мэдлээ урвуулан ашигласан буюу Ардчилсан намаас гол өрсөлдөг Жой Бидэнийг шалгуулахаар Украйнаас хүссэн; хоёр дахь нь Конгрессийн шалгалтын үйл явцад саад учруулсан буюу шаардлагатай нотлох баримт бичгийг өгөхөөс татгалзаж, гол туслахууддаа нотолгоог өгөхөд саад учруулж импичментийн шалгалтын үеэр хамтарч ажиллахаас татгалзсан байна.

Эрх мэдлээ урвуулан ашигласан гэх эхний үндэслэл 230-197, Конгрессийн шалгалтын үйл явцад саад учруулсан гэх хоёр дахь үндэслэл 229-198 саналаар тус тус дэмжигдлээ.

Дональд Трампаас өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Андрев Жонсон, Билл Клинтон нар импичментэд орж байсан.

Эх сурвалж: BBC

Нүүрс 3.50 сая тонноор өсөж, алт 4.4 тонноор буурчээ
Нүүрс 3.50 сая тонноор өсөж, алт 4.4 тонноор буурчээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.