Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ.
Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй Чингис хаан музейд хадгална гэдгээ гэрээ байгуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.
Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский "Шинэ музей барих гэж буйтай холбогдуулан бид энэ дурсгалын хуулбарыг бэлэглэж байна” гэв.