Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Ажиглалтанд байгаа 2607 хүнээс 30 жирэмсэн эмэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийж байна. 

Д.Нарангэрэл: Ковид-19  халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, нийт 7 сая 850 мянган хүн өвчилж, 431 мянга хүн нас барсан байна. Сүүлийн долоо хоногт өвчлөлийн тоо 100 мянгаас дээш бүртгэгдэж, тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа, Энэтхэг, АНУ, Пакистан болон Ойрхи Дорнодын орнуудад халдвар өндөр байна. Манай хөрш ОХУ-д өвчлөл 24 цагийн дотор 8706 хүнд шинээр өвчлөл нэмэгдэж, 520 мянган хүн өвчилсөн байна. Чита мужид нийт 1907 хүн өвчилж, 40 хүн нас барсан байна. 

Манай улсын хувьд ажиглалтад 2607 хүн байна. Тусгаарлах ажиглалтад 1-5 насны 87 хүүхэд, 30 жирэмсэн эмэгтэй, хууч өвчтэй 80 хүн байна. Эдгээр хүмүүст 32 их эмч, 55 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Орон нутгийн 17 чиглэлийн гал тэргэнд 5254 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхгүй байна гэх шүүмжлэл ихээр ирж байна. Иймд иргэд амны хаалтаа сайтар зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайг барих хэрэгтэй байна. 

 

Epөнxий caйд acaн C.Бaяp MAXH-ын дapгa Н.Энхбaярыг шүүмжилжээ
Epөнxий caйд acaн C.Бaяp MAXH-ын дapгa Н.Энхбaярыг шүүмжилжээ
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.