Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Зургадугаар сарын 13-ний өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй. Үүнд, Энэтхэгээс ирсэн онгоцноос тусгаарлагдсан долоон хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Энэтхэг улсаас ирсэн онгоцны зорчигч, үйлчлэгч болон ажилчид гээд нийт 250 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочид Ковид-19 илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна. 99 хүний биеийн байдал 88 нь хөнгөн, 11 хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 158 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ хэвийн үргэлжилж байна.