Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээр нас барсан хятад эмчийн бэлэвсэн эхнэр хүүтэй болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 50 секунд


Коронавирусний хурдацтай тархалтыг олон нийтэд мэдээлсэн хятад эмч Ли Вэнлианы эхнэр хоёр дахь хүүгээ өлгийдөн авчээ. Фү Шиэжи шинэхэн төрсөн хүүгийнхээ зургийг “Ли эмчийн үлдээсэн сүүлчийн бэлэг” хэмээн WeChat дээр нийтэлсэн байна.

Түүний бэлэвсэн эхнэр Фү нь хоёр хүүтэйгээ хамт амьдарч байгаа ажээ. “Өнөөдөр чи минь надад сүүлчийнхээ бэлгээ үлдээлээ, чамайг тэнгэр дээрээс харж байгаа гэж найдаж байна. Би хүүхдүүдээ үргэлж хайрлаж, хамгаалах болно оо” хэмээжээ.

Ли эмчийг олон нийтэд шуугиан дэгдээсэн хэмээн баривчилсан ба тун удалгүй халдвар авч, харамсалтайгаар нас барсан юм. Хожим түүнийг өөд болсны дараа хүмүүс эсэргүүцэл гаргаж, Засгийн газраас түүнийг цагаатган “баатар” хэмээн хүндэтгэжээ.

Хатагтай Фу Litchi News-д өгсөн ярилцлагадаа нөхөр нь нас барсны дараа уй гашуугаас болж эрүүл мэндийн асуудалтай тулгарч байгаа ба мөн төрөх дөхөж байгаа хүүхдээ аюулгүй байлгахын тулд түр хугацаагаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон гэжээ.

Ли эмчийг хариуцлагатай эмч, хайрт нөхөр гэж тодорхойлсон бөгөөд эхнэр нь түүний үхлийг хүүхдээсээ нуун  "Аав нь гадаад явсан" гэж хэлдэг байна.

Эмч Лигийн нялх хүүхдийн зургийг Хятадын Weibo нийгмийн сүлжээнд олон мянган хэрэглэгчид сайн сайхныг ерөөн сэтгэгдэл үлдээж байгаа ба харин зарим хүмүүс тэдний гэр бүлд саад болохгүй байхыг зөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

А. Содномдаржаа

ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө
ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.