Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саналын хуудсыг тоолох төхөөрөмжийн хамт аймгуудад хүргэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д зургадугаар сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлжээ. Саналын хуудсыг хэвлэх ажил дуусч, хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд аймгууд руу түгээх ажил эхэллээ.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. 

Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Уг ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглахаас гадна “МИДАС” төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийж байгаа юм.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

ГИХГ: Г.Амартүвшин Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргаж байгаагүй
ГИХГ: Г.Амартүвшин Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргаж байгаагүй
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.