Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГИХГ: Г.Амартүвшин Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргаж байгаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд


УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ганибалын Амартүвшин өөр улсын иргэн биш гэдгээ өөрийн албан ёсны твиттер хуудсаар зургадугаар сарын 11-ны өдөр мэдэгдсэн. Түүний нэр бүхий Нидерланд улсын гадаад паспортын зураг цахим орчинд тарж өөр улсын иргэншилтэй байх магадлалтай гэх асуудалд "Би өөр улсын иргэн биш. Баримтгүй тайлбар хийхийг хүсээгүй учир хэсэг хүлээлээ. Хүсэлт илгээсэн ч авч амжаагүй баримтуудыг удахгүй ил болгоно" гэж иргэний үнэмлэх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагааны хамт байрлуулж байв.

Харин Г.Амартүвшин өнөөдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан Гадаадын иргэн харьяатаас авсан тодорхойлтыг олон нийтэд дэлгэв. Тус тодорхойлолтод "Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Огниуд йеншөөбү овогт Ганибалын Амартүвшин нь Монгол Улсын харьяатаас гарсан болон харьяатаас гарах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийн санд одоогоор бүртгэгдээгүй байна" гэжээ.

Г.Амартүвшин нь тодорхойлолтоо нийтлэхдээ "Гадаадын Иргэн, Харьяатын Газарт гаргасан гомдлын хариуг өчигдөр хүлээн авлаа. Ирэх долоо хоногт үлдсэн баримтууд ирэхээр энэ ОР ҮНДЭСГҮЙ ГҮТГЭЛЭГТ цэг тавина. Намайг дэмждэг та бүхэндээ БАЯРЛАЛАА" хэмээв. 

У.БИЛГҮҮН

Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа
Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа
 
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.