Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид түүхэн дэх хамгийн халуун өдөр тохиолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Агаарын температур 40.9 хэмд хүрснээр Австрали улс түүхэн дэх хамгийн халуун өдөр тохиож буйг цаг уурын мэргэжилтэн мэдэгджээ.

Австралийн цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр мягмар гарагийн хэт халуун цаг агаар 2013 оны нэгдүгээр сарын долоонд тохиосон цельсийн 40.3 хэмийг давсан үзүүлэлттэй байна.

Орон даяар дээд температуруудын дундажийг гаргах нь дулааныг хэмжих хамгийн зөв хэлбэр байдаг.

Гэнэтийн ойн түймрээс үүдэж уур амьсгалын чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авахгүй байгаа засгийн газар олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа энэ үед түүхэн дэх хамгийн халуун өдөр тохиож байна.

Авсралид их халалт тохиож байгаа нь түймэр гарах, ган, үер усны аюул ойр ойрхон, хүнд хэлбэрээр үүсэхэд нөлөө үзүүлдэг байна.

Эх сурвалж: BBC

Дэлхийн дартсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа эмэгтэй тамирчин түрүүллээ
Дэлхийн дартсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа эмэгтэй тамирчин түрүүллээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.