Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

2020 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаа­с 06 дугаар сарын 12-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо,  уулархаг нутгаар нойтон цас, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж,  шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй замын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй замын ажил 80 хувьтай үргэлжилж байна
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.