Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 36 секунд


Улсын Онцгой комиссын 23 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, үндсэн таван асуудлыг хэлэлцсэн байна.Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албан тушаалтнууд танилцууллаа. 

Ө.Энхтүвшин: УОК-ын 23 дахь удаагийн хуралдаанаар тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцлээ. Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой ХӨСҮТ-ийн нөхцөл байдлыг сонслоо. Тусгай үүргийн нислэгээр олон мянган иргэн ирэх гэж байна. ХӨСҮТ-ийн эм тариа, хамгаалах хэрэгсэл, боловсон хүчний нөөцийн талаар мэдээлэл сонслоо. Халдвар авсан 194 хүнээс 89 хүн эдгэрсэн. Халдвар авсан хүмүүсийн 89 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн . Нийт 9 улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна. 

1. ХӨСҮТ-ийн лабораторид 27 хүн ажиллаж байна. Эм тариа, хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй байна. N-95 амны хаалт дутагдаж байгаа гэж байна. Токиогийн онгоцоор шаарлагатай эм, эмийн бүтээгдэхүүн ирнэ. 

2. Хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд явагдаж байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 500 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Тиймээс долдугаар сард коронавирусийн халдвараас хамгаалах талаар л биш бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоох гэж байгаа.

3. АНУ-д 1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэхүү тусламж нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хамгаалах хэрэгслийг өгнө. Энэ тусламжийг манай улсаас АНУ руу зургадугаар сарын 21-нд онгоц нисгэнэ. Уг онгоцоор Сиэтл хотоос Монголчуудаа авчирах юм.

4. Коронавирусийн халдвартай тэмцэх голомтод, өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж буй албан хаагчдаа орон сууцжуулах ажил эхэлсэн байгаа. Үүнд орон сууцаа хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага, барилгуудын хүсэлтийг авна. Тухайн орон сууц нь бүрэн гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангасан байх ёстой гэх  шаардлагуудыг тавих юм. Уг ажилд хил хамгаалах, тагнуул, гааль, цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байгаа албан хаагч, эмнэлгийн ажилтнуудыг хамрагдана.

5. 2020 оны тавдугаар сарын 27-нд 188 дугаар тогтоолоор сонгуулийн сурталчилгааны явцад мөрдөх журам гаргасан. Энэ нь дэлгэрэнгүй журам бөгөөд мөрдөж болох зүйлүүдийг тусгаж өгсөн байтал хэрэгжилт нь хангалтгүй байна. Сурталчилгааны нээлтээс эхлээд л  тус журам зөрчигдлөө. Журам хэрэгжихгүй байгаа тухай гомдол иргэдээс өдөр бүр ирж байгаа. Өнөөдөр гэхэд 462 гомдол, шаардлага ирээд байна

Журмын 3.2-т Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдол аливаа уулзалт, арга хэмжээ зохион байгуулах танхим болон гадаа талбайд болж байгаа тохиолдолд хүн хоорондын зай нь 1.5 метрээс багагүй байхыг тусгасан. Гэтэл тус журам зөрчигдөж байгаа тул онцгой анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Сонгууль гээд Коронавирус гарсныг мартаад байна. Цар тахал гарсан энэ үед Монгол Улсын Их хурлын сонгуулийн сурталчилгааны хугацаанд журмаа сайтар мөрдөхийг бүх нийтэд анхааруулж байна. Иргэд нэр дэвшигчтэй заавал гар барих шаардлагагүй. Уулзалт зохион байгуулахаас өмнө менежер болон ухуулагчид нь журмаа танилцуулж байж, хурлаа хийх чиглэл өгч байгаа хэмээн мэдээллээ.

                                                                                                                                                                                                                                                                                               Сэтгүүлч: Н.Золзаяа 

Индонезийн загасчдын цогцсыг далай руу шидэж буй бичлэг ОУ-ын анхаарлыг татаад байна
Индонезийн загасчдын цогцсыг далай руу шидэж буй бичлэг ОУ-ын анхаарлыг татаад байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.