Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезийн загасчдын цогцсыг далай руу шидэж буй бичлэг ОУ-ын анхаарлыг татаад байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 43 секунд

Хятад завьны эзэд Индонез загасчны цогцсыг далай руу шидэж буй гар утасны бичлэгийн хэсэг. Уг бичлэг Индонезчуудын бухимдлыг төрүүлээд байна. Зургийн эх сурвалж: BBC

Түлхүүр мэдээлэл:

  • Хятадууд завин дээр нь ажиллахаар очсон Индонез залуусыг зодож хөнөөн, далай руу шиджээ.
  • Нас барсан 3 эр хоорондоо хэдхэн хоногийн зайтай амиа алдсан байна.
  • Индонез улс зохицуулалтгүй загасчлал болон загасчдыг завин дээр дарамталдаг явдалтай тэмцэхээ амлажээ.

Нэгэн залуугийн цогцсыг далай руу шидэж байгаа бичлэг олон улсын мөрдөн байцаалтын анхаарлын төвд ороод байна. Энэ бол амьдралаа босгохоор зүтгэж байсан залуусын уй гашуут түүх юм.

Тэдний нэг болох Сэпри өмнө нь хэзээ ч далайд гарч байгаагүй бөгөөд найзынхаа ярианаас Хятадын загас агнуурын завь дээр ажиллаж болох тухай сонссоноор энэ бүхэн эхэлжээ. Хорин тавхан настай байсан тэрээр Индонезийн Суматра арал дээрх тосгондоо ажиллаж, мөнгө олохыг мөрөөддөг байсан аж. Харин түүний найз нь загас агнуурын завь дээр ажиллахад их хэмжээний мөнгө санал болгосон байна.

Түүний эгч Рика Андри Пратама “Тэр гэнэт бидний төлөө тийм их хэмжээний мөнгө олох боломжтой болсондоо маш их баяртай байсан” гэж дурсжээ.

Завины ажил нь нэг сарын 400 долларын цалинтай бөгөөд талийгаач өнгөрсөн хоёрдугаар сараас 22 Индонез эрчүүдийн хамт Long Xing 629 завин дээр ажиллахаар явсан байна. Тэрээр явахаасаа өмнө эгчээсээ мөнгө зээлэхдээ энэ сүүлийн удаагийнх гэж хэлжээ. Учир нь тэр эргэж ирэхдээ их мөнгө авчирч, байрандаа засвар хийнэ гэж амласан байна. Гэсэн ч харамсалтай нь тэр эргэж ирсэнгүй, бас эгчтэйгээ дахиж хэзээ ч ярьсангүй.

Түүний эгч болох Рика нэгдүгээр сарын эхээр захидал хүлээн авав. Захиан дээр дүүг нь нас барсан бөгөөд түүний цогцос нь Номхон далайд хаягдсан байсан тухай бичжээ.

Рика энэ талаар “Түүнийг далай руу шидэгдсэн талаар сонсоход зүрх минь зүсэгдэх шиг л болсон” хэмээн нулимсаа барьж ядан хэлсэн байна.

Сепри (зүүн талд) ба түүний багийн найз Ари хоёулаа далайд амиа алджээ. Тэд Индонезийн ижил тосгоноос гаралтай. Зургийн эх сурвалж: BBC

Сепригээс гадна Индонезийн багийн хоёр өөр гишүүн Long Xing 629 завь дээр нас баржээ. Тэд очсоноосоо 12 сарын дараа бие биенээсээ хэд хоногийн зайтай амиа алдсан байна.

Сепритэй ижил тосгоноос гаралтай Ари энэ оны 3-р сард нас барсан байхад бусад нь аврах багийнхан очихоос хэдхэн минутын өмнө нас барсан байжээ. Сепри шиг тэдний цогцсыг даавуугаар ороож, далай руу шидсэн байсан аж.

Харин Эфенди Пасарибу гэх залуу эсэн мэнд байсан ч дөнгөж эрэг рүү гаргасны дараа амьсгал хураажээ.

Уг үйл явдлын дараа Зүүн Өмнөд Азийн усан онгоцон дээр гадаадын загасчдыг хүчирхийлдэг эсэх талаар маргаан дэгдэж эхэлсэн байна. Тэндээс амьд гарсан хүмүүсээс завин дээр юу тохиолддогийг тодруулахад гадаадын загасчид хятад дарга нарынхаа хэлснийг ойлгодоггүйгээс бухимдал үүсч, тэднийг цохиж, өшиглөдөг гэж хэлсэн байна. Мөн тэднийг өдөрт хүчээр 18 цаг ажиллуулдаг бөгөөд хоолонд зөвхөн загасны мах л өгдөг гэжээ.

Уг явдлын дараа Индонез улс зохицуулалтгүй загасчлал болон завин дээр загасчдын хөдөлмөрийг мөлждөг явдлыг зогсоохын тулд тэмцэхээ амласан байна.

Дэвсгэр мэдээлэлLong Xing 629 завин дээрх амьдрал айдас төрүүлэм гэдгээрээ алдартай бөгөөд Индонезийн алслагдсан арлуудаас 4000 орчим загасчин очсоноос, 5 жилийн дараа л “суллагдаж” гэртээ харьж байжээ. Харин зарим нь олон жилийн турш тэндээ боол мэт мөлжигдөн амьдардаг аж.

Эх сурвалж: BBC

Х.Үүрийнтуяа 

Геронтологийн төв байгуулагдаж нээлтээ хийлээ
Геронтологийн төв байгуулагдаж нээлтээ хийлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.