Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх Герентологийн төвийг байгуулахаар тусгагдсаны дагуу улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутагт анх удаа Геронтологийн төв байгуулагдаж нээлтээ хийлээ.
Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, авьяас чадвар, бие сэтгэлээ харамгүй зориулсан 11 мянга гаруй ахмад настан амьдарч байна.
Дарханчууд 2018 оныг “Ахмадыг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээндээ хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох зорилтуудыг дэвшүүлэн ажилласаны нэг нь энэ юм.
Тус төв нь улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дорнын өргөө” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд нэг дор 50 ахмад настан хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой ажээ.
Тодруулбал, геронтологийн төв нь эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, эмч нарын өрөө зэргээс бүрдсэн дөрвөн давхар барилга юм.