Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Монгол Улсын 330 сумын 300 сум шүдний эмчгүй, тоног төхөөрөмжгүй байгаагаас хүн амын 50 хувь нь шүдний тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 20 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Чинзориг эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, "Монгол Улсын нийт иргэдийн дунд эрт илэрүүлэг, оношилгоо, шинжилгээ, явуулсан бөгөөд бүтэн жилийн хугацаанд нийт иргэдийн 26 орчим хувь нь буюу 860 мянган иргэн дээрх үзлэг, оношилгоонд хамрагджээ.

Нийт хамрагдсан 860 мянган иргэний 64.8 хувь нь 0-17 насны хүүхдүүд, үлдсэн 30 орчис хувь нь 18-аас дээш насны иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдсан байна.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин өндөр өвчлөлтэй гэсэн дүн гарсан. Үүний дараа шээс, бэлгийн замын өвчин, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөлүүд зонхилон тохиолдож байна. Эдгээр таван төрлийн өвчлөл үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 86.5 хувийг эзэлсэн байна.

0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчин илэрсэн нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа. Ялангуяа 6-17 насны хүүхдүүдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Мөн 65-аас дээш насны иргэдийн дунд шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байгаа бол нийт 1600 орчим жирэмсэн эхчүүдийн дунд судалгаа хийхэд 96 хувь нь шүдний цооролттой гарсан.

Иймд Засгийн газраас дээрх дүн мэдээллийг анхаарч ажиллах хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоог цаашид үргэлжлүүлэн явуулна.

Мөн дээрх хөтөлбөрт түшиглэн насанд хүрэгчдийн дунд тэргүүлж буй өвчлөлүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ЭМЯ бодлогоо чиглүүлэн ажиллах болно.

Улсын хэмжээнд 1624 шүдний эмч ажиллаж байна. 10 мянган хүнд ноогдох шүдний эмчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр байгаа хэдий ч орон нутгийн иргэдэд анхан шатанд шүдний тусламж үзүүлэх үйлчилгээ орхигдсон гэж хэлж болно. Учир нь шүдний 860 эмнэлэг ажиллаж байгаагаас 127 нь төрийн өмчийн оролцоотой эмнэлэг байна. Үлдсэн нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн дээрх 553 эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Харин төрийн 127 эмнэлэгт хүн амын 30 орчим хувь үйлчилгээ авч байна. Эндээс нийт хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн судалгаа гарсан. Монгол Улсын 330 сумаас гучхан сум шүдний эмч, тоног төхөөрөмжтэй байна. 300 суманд шүдний эмч тоног төхөөрөмж байхгүй байна" хэмээлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.